Зөв давхарлан өмсөх нь хөлөрсний дараа даарч хөрөхөөс сэргийлж, хөдөлгөөнийг илүү чөлөөтэй болгож, нөхцөл байдал өөрчлөгдөхөд хурдан дасан зохицоход тусалдаг.
1. Эхний давхарлалт
Чийгээ гадагшлуулдаг синтетик эсвэл мериног сонго. Хөвөн даавуун материал хөлөргөж, дааруулж болзошгүй.
2. Дулаан барих
Флис, нимгэн дулаалгатай хүрэм, эсвэл ноосон дундын давхарга. Дулаан + амьсгалах баланс чухал.
3. Гадна хамгаалалт
Салхи, бороо, цастай үед ус/салхи хамгаалалттай гадуур давхарга. Хөдөлгөөнд саадгүй зүсэлттэйг сонго.
Зөвөлгөө
Температур өөрчлөгдөхөд дунд давхаргаа тайлж/нэмж чаддаг байх нь хамгийн “тактикал” шийдэл.
Өөрийн хэрэглээ (хот/хээр/уул)-гээ хэлээрэй — тохирох layering сет санал болгоё.


